logo-w-text

Бүтээгдэхүүний загвар

Бүтээгдэхүүний загвар нь патентын хуульд зааснаар гэж бүтээгдэхүүний гадаад харагдах байдалд хамаарах дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн уран сайхны шийдэл байна. Хамгаалагдах хугацаа нь 15 жил байх бөгөөд тухайн загварын патентыг хүчинтэй байлгахаар тодорхой тэмдэгтийн хураамж төлнө. Бүтээгдэхүүний загварын шийдлийн гадаад гоо зүйн онцлог шинж чанар нь оюуны бүтээлч шинжийг агуулж байвал түүнийг өвөрмөц шинжтэй гэж үзнэ.



Бүтээгдэхүүний загварыг, эсхүл түүнд хамаарах мэдээллийг зохион бүтээгч буюу мэдүүлэг гаргагч өөрөө, эсхүл уг мэдээллийг шууд буюу шууд бусаар олж авсан этгээд мэдүүлэг гаргагчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд илэрхий болгосон хэдий ч мэдүүлэг гаргах эрх бүхий этгээд тэрхүү өдрөөс хойш зургаан сарын дотор уг бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлгийг оюуны өмчийн байгууллагад гаргасан бол энэ нь шинэ гэх шалгуурыг үгүйсгэх нөхцөл болохгүй бөгөөд мэдүүлэг гаргагч үүнийг нотлох үүрэгтэй.



Нэг загварын мэдүүлэгт 1-50 төрөл багтаж мэдүүлж болох бөгөөд бүх загварын өнгөт зураг тайлбартай байх ёстой. 




Бүтээгдэхүүний загварыг олон улс оронд хэрхэн хамгаалах вэ?


Ерөнхий журам зааврын дагуу, бүтээгдэхүүний загварын хамгаалалт хийлгэхээр хандсан буюу хамгаалалтын эрх олгогдсон улс орны нутаг дэвсгэр дээр хамгаалалт хийхийг хязгаарладаг. Хэрвээ олон улс оронд хамгаалалт хийлгэхийг хүсэхийн бол улс орон болгонд тогтоосон төлбөр хураамжийг төлсөн байх шаардлагатай бөгөөд улс орон бүрийн төрөл бүрийн журамд нийцүүлэх ёстой.
 


ДОӨБ-ын удирддаг олон талт гэрээ болох Бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын тухай Гаагийн Хэлэлцээр нь эдгээр зорилтуудыг асар их хэмжээгээр хөнгөвчлөх сонголтуудыг санал болгодог. Энэхүү хэлэлцээр нь улс орон, үндэстэн, компани, хэлэлцээрт нэгдэн орсон мужуудад дараахи аргаар нэлээд олон улс оронд бүтээгдэхүүний загварын хамгаалалтыг олж авах боломжийг олгодог.
 


Хамгаалалтыг эсэргүүцээгүй улс орон бүрт олон улсын хураамж нь үйлчилдэг болохоор тодорхой нөхцөл байдлын улмаас аль нэг үндэсний байгууллага нь хамгаалалтыг эсэргүүцээгүй тохиолдолд бүтээгдэхүүний загварыг тухайн улс орны хуулиар хамгаалалтад авсанд тооцдог. Олон улсын хураамж нь хамгаалалт болон хэрэгжүүлэлтийн хүрээний хувьд үндэсний эрхтэй эн тэнцүүд тооцогддог. Иймээс олон улсын хураамж нь хамгаалалтын хүчинтэй байдлыг хадгалах нөхцлийг хөнгөвчилдөг. Үүнд: хугацааг сунгахын тулд нэг хураамж төлөх, эзэмшигчийг солих юмуу хаяг солих гэх мэтийн янз бүрийн өөрчлөлт зэргийг нэг процессоор хийдэг.