Бидний үйлчилгээ
Патент гэж өөрийн зохион бүтээсэн бүтээлийг хамгаалах онцгой эрхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусад этгээд уг бүтээлийг тодорхой хугацаанд арилжааны зорилгоор олон нийтэд задруулахгүй байх, зохиогч үүнээс урьдчилан сэргийлэх бүрэн эрхтэй.
Патент гэж өөрийн зохион бүтээсэн бүтээлийг хамгаалах онцгой эрхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусад этгээд уг бүтээлийг тодорхой хугацаанд арилжааны зорилгоор олон нийтэд задруулахгүй байх, зохиогч үүнээс урьдчилан сэргийлэх бүрэн эрхтэй.
Бүтээгдэхүүний загвар нь патентын хуульд зааснаар гэж бүтээгдэхүүний гадаад харагдах байдалд хамаарах дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн уран сайхны шийдэл байна.
Барааны тэмдэг нь иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг хэлэх бөгөөд эрхийн хамгаалалт хийлгэснээр 10 жилийн турш хүчин төгөлдөр байна.
Газарзүйн заалт нь оюуны өмчийн нэг хэлбэр бөгөөд газар зүйн онцгой гарал үүсэлтэй, тухайн газар нутагтайгаа холбоотой онцгой чанарыг агуулсан, нэр хүндтэй бүтээгдэхүүн дэр хэрэглэгддэг тэмдэг байна.
Зохиогчийн эрх гэдэг нь зохиолчид, уран бүтээлчид мөн бусад уран бүтээлчдийн утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах хууль зүйн хэм хэмжээний цогц юм
"Хамтын тэмдэг" гэж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан хуулийн этгээдийн нэгдсэн хяналтын доор түүний гишүүд ашиглах барааны тэмдгийг;
"Гэрчлэх тэмдэг" гэж тухайн бараа, үйлчилгээний чанар, үйлдвэрлэх арга, бусад онцлог шинж чанарыг эрх бүхий байгууллага гэрчлэн бусад этгээдэд ашиглуулах барааны тэмдгийг;
Бид франчайзын чиглэлээр семинар, сургалт, гадаад дотоодын үзэсгэлэн зэргийг байгуулах, хуулийн зөвлөгөө өгөх, франчайзын олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцох, цаг тухай үед холбогдох мэдээлэл өгч ажиллаж байна.
Зохиогчийн утга зохиол, урлагийн бүтээлийг үйлдвэрлэж, дистрибьютор хийж, зах зээлд гаргахыг сонирхож байгаа бол Өөрийн үйлдвэрийн утга зохиол, урлагийн бүтээлийн зах зээлээ өргөжүүлэх эсвэл шинэ зах зээлд гаргахыг сонирхож буй бол Ихэнхи эзэмшигчид өөрсдөө эрхийн зохицуулалт хийхийг хэцүү гэдэг бөгөөд тэднийг төлөөлөх, эрхийг зохицуулах хамтын удирдлагын байгууллагыг үүсгэдэг. Хэрэв Та эдгээр эрхийг олж авах сонирхолтой байгаа бол зохих хамтын удирдлагын байгууллагад хандаж тэдний гишүүдийн янз бүрийн эрхийг лицензлэх зөвшөөрөл авч болно.