Патент / Ашигтай загварын патент
Зохиогчийн эрх гэж юу вэ? Ямар төрлийн бүтээл үүнд хамаарагдах вэ?
Патент гэж өөрийн зохион бүтээсэн бүтээлийг хамгаалах онцгой эрхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусад этгээд уг бүтээлийг тодорхой хугацаанд арилжааны зорилгоор олон нийтэд задруулахгүй байх, зохиогч үүнээс урьдчилан сэргийлэх бүрэн эрхтэй. Иймээс, патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр шинэ бүтээлийг ашиглах, худалдаанд санал болгох, худалдаалах, импортлох зэрэг нь хориотой юм. Эзэмшигч патентийн эрхтэй бүтээлээ олон нийтэд түгээн сурталчилж, үйлдвэрлэлд ашигласнаараа шинийг санаачлагч нийгэмд урам зориг өгөөд зогсохгүй улс орныхоо техник, технологийн түвшинг ахиулж, эдийн засагтаа бодит хувь нэмэр оруулна. Аж ахуйн нэгж бүр шинийг санаачлан патентийн эрх аваад байдаггүй. Зөвхөн нарийн төвөгтэй хими, физикийн бүтээгдэхүүнд мөн том корпорациуд л патентийн эрхтэй гэсэн буруу ойлголт нийгэмд түгээмэл. Гэвч, үзэг, шилэн сав, нэхмэл даавуу, унадаг дугуй зэрэг бидний өдөр тутам хэрэглэдэг энгийн зүйлсийн хэдэн зуун мянган патентууд бий. Иймээс аль ч салбарт шинийг зохион бүтээж, патент авах боломжтой.
Ингээд патентийн эрх авахын тулд та Оюуны өмчийн газарт мэдүүлэг гаргана. Уг мэдүүлэгт бүтээлээ дэлгэрэнгүй тодорхойлж, тухайн салбарын бусад технологитой харьцуулсан байх шаардлагатай. Мэдүүлгийн маягтыг Оюуны өмчийн газраас авна.
Тодорхой заасан хугацаанд онцгой эрхийг олгодог ба мэдүүлэг өгсөн өдрөөс эхлэн 20 жилийн хугацаатай. Энэ хугацаанд патентийн хураамжийг төлснөөр онцгой эрх тухайн мэдүүлсэн орны нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр болно.
Патентийн эрх зөрчигдсөн тохиолдолд зөвхөн эзэмшигчийн гаргасан гомдлыг үндэслэж эрх зүйн хамгаалалт хийдэг. Иймээс, патент эзэмшигч түүний бүтээлийг хэн нэгэн ашиглаж байгаа эсэхийг тогтмол хянаж байх шаардлагатай юм.
Патентийн гэрчилгээ авахын тулд таны бүтээгдэхүүн дараах шаардлагыг хангасан байна:
Патентийг шинэ бүтээлд олгодог. Шинэ бүтээл гэж юу вэ? Ихэнх улс орнуудад “шинэ бүтээл” нь технологийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх шийдэл хэмээн тодорхойлогддог. Хүндрэлтэй асуудлууд хуучин ч бай, шинэ ч бай, түүнийг шийдвэрлэх шийдэл заавал шинэ түвшин агуулсан байх ёстой. Аливаа зүйлийг байгалиас олж нээлт хийсэн байлаа ч түүнийг шинэ бүтээлд тооцохгүй. Харин хүний оролцоо шингэсэн буюу байгалиас гаралтай эдийг ашигласан бол сая түүнийг шинэ бүтээлд тооцно. Түүнчлэн шинэ бүтээл нь бүхэл бүтэн цогц, эсвэл өндөр технологит суурилсан бүтээгдэхүүн байх албагүй. Бичгийн цаасны хавчаар, шүдний модон чигчлүүр хүртэл шинэ бүтээл байх боломжтой бөгөөд эдгээр нь чухам оршин буй техникийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэсэн байх ёстой. Мөн уг бүтээл удаан хугацааны туршид явуулсан судалгаа, хөгжүүлэлт, их хэмжээний хөрөнгө оруулалтын дүнд бий болдог хэдий ч та маш энгийн аргаар бүтсэн жишээнүүдийг ч харж болно.
Ингээд та өөрийн зохион бүтээсэн бүтээлд эрхийн хамгаалалт хийх хүсэлтэй бол юун түрүүнд уг бүтээл патентийн зүйлд хамаарах эсэхийг анхаараарай. Мөн таны бүтээл тухайн салбартаа цоо шинэ шийдлийг дэвшүүлж, салбарын мэргэжилтнүүд дундаа ил тод болоогүй өвөрмөц шинж чанартай байна. Олон нийтэд хэдий нь дэлгэрсэн технологийн түвшинг “өмнөх түвшин” гэх ба энэхүү зохион бүтээх түвшинг ахиулж, шинэ бүтээлийг үйлдвэрлэх боломжтой бол патентийн эрх таны гарт очино.