logo-w-text
Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Олон Улсын Загварын Системийн 100 жил ой тохиож байна: Үе үеийн алдартай, дэгжин эрхэмсэг загваруудыг тэмдэглэх нь

Гаага, Нидерланд, 2025 оны 11-р сарын 6

PR/2025/942

 

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага өнөөдөр олон улсын загварын системийн 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Гар урлал, өндөр загвараас эхлээд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тавилга хүртэл дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн дизайнерууд өдөр тутмын эд зүйлсийг бидний нүдийг булааж, мэдрэхүйг баясгадаг өвөрмөц төрх, мэдрэмжийг бий болгож  хайртай бүтээгдэхүүн болгон хувиргадаг.

1925 онд гэрээгээр байгуулагдсан хотын нэрээр нэрлэгдсэн Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Гаагийн Систем нь загвар зохион бүтээгч, дизайнерууд бүтээлээ 99 хүртэлх оронд хамгаалдаг тул зардал, нарийн төвөгтэй байдлыг бууруулахын тулд цорын ганц журмыг ашигладаг байна. Гаагийн Системээр дамжуулан 2 сая гаруй загварын бүртгэлийг аль хэдийн бүртгүүлсэн бөгөөд үүнд зөвхөн 2024 онд гэхэд 27,161 загварын бүртгэл бүртгэгдсэн нь өмнөх оны үеэс бараг 7%-иар өссөн үзүүлэлтэнд - эмэгтэйчүүдийн малгайны анхны бүртгэлээс өнөөгийн гар утас, ногоон технологийн тоног төхөөрөмж хүртэл орж байна.

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын 2025 оны Дэлхийн биет бус хөрөнгө оруулалтын онцлох үйл явдлын тайланд дурдсанаар, АНУ, Их Британи болон Европын Холбооны 22 эдийн засагт загварын салбарт оруулсан хөрөнгө оруулалтаар 2024 онд 685 тэрбум гаруй ам.долларт хүрсэн нь тухайн жилийн биет бус хөрөнгөд оруулсан нийт хөрөнгө оруулалтын 10 гаруй хувийг эзэлж байна. Франц, Герман зэрэг Европын Холбооны зарим эдийн засагт дизайн, загварын салбарт оруулсан хөрөнгө оруулалт бүр ч их хувийг эзэлж, нийт биет бус хөрөнгө оруулалтын 17% хүртэл хүрч байна.

Гаагийн системийн хэрэглээ жил ирэх тусам улам олон янз болж байгаа ч дизайны хамгаалалт, оюуны өмчийн хэрэглээний ашиг тусыг илүү өргөн хүрээнд түгээх хувьслыг хангахын тулд илүү их ажил хийх шаардлагатай байна гэж Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий захирал Дарен Тан хэлж мөн доорхийг цохон тэмдэглэсэн байна:

 

"Үйлчилгээг үзэсгэлэнтэй зүйлтэй хослуулах нь эрт дээр үеэс хүний ​​үндсэн зөн совин байсаар ирсэн. Бидний өвөг дээдэс өдөр тутмын эд зүйлсийг нүдэнд илүү тааламжтай болгохын тулд чимэглэдэг байсан бөгөөд энэ нь өнөөг хүртэл орчин үеийн үйлдвэрлэлийн, гар урлалын болон дижитал дизайн, загварын хэлбэрээр үргэлжилсээр байна. Сая сая загвар зохион бүтээгчид, дизайнеруудад оюуны өмчийн хамгаалалт олгосон Гаагийн системийн 100 жилийн ойг тэмдэглэж байгаа тул бид ашигладаг зүйлдээ гоо үзэсгэлэн авчирдаг хүмүүсийг үргэлжлүүлэн дэмжих хэрэгтэй. Ялангуяа дизайн, бүтээгдэхүүний загварын эрх нь бусад оюуны өмчийн эрх шиг сайн мэдэгддэггүй тул бид түншүүдтэйгээ хамтран оюуны өмчийн хамгаалалтын энэхүү чухал боловч дутуу үнэлэгдсэн талын талаарх мэдлэг, хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд шаргуу ажиллах болно."

 

Гаагийн системийн тухай

Аж үйлдвэрийн загварын олон улсын хадгалалтын тухай Гаагийн хэлэлцээрт 1925 оны 11-р сарын 6-нд Гаага хотод гарын үсэг зурж, олон улсын загварын систем гэгддэг Гаагийн системийг байгуулсан юм. Анхны 11 гарын үсэг зурсан систем нь одоо 99 орныг хамарсан 82 гишүүнтэй болж, үйлдвэрлэлийн загварын олон улсын хамгаалалтыг хялбарчилж, дэлхийн инновацийг дэмжихэд чиглэгдсэн байна.  

Гаагийн системийг байгуулснаас хойшхи 100 жилийн хугацаанд дизайны ертөнц хувьсан өөрчлөгдөхийн хэрээр дэлхийн өнцөг булан бүрт байгаа том, жижиг компаниуд үр ашигтай, хэмнэлттэй олон улсын загварын хамгаалалтаар дамжуулан өөрсдийн гаргасан бүтээлд эрхийн хамгаалалт хийж дэлхийн зах зээлд гаргахыг уриалж байна.

Бүтээгдэхүүний загварын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, зөвөлгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно гэдэгт итгэж байна.  

Дэлрэгэнгүйг: https://www.wipo.int/pressroom/en/articles/2025/article_0011.html

ДОӨБ-ын цахим хуудас www.wipo.int

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *