logo-w-text
15 дахь удаагийн Хятад, Олон Улсын Барааны Тэмдэг, Брэндийн Фестиваль
Эй Ти Эс Партнерсын хамт олон, 2025 оны 9-р сарын 5–8-ны өдрүүдэд БНХАУ-ын Шаньси мужийн Тайюань хотноо зохион байгуулагдсан  15 дахь удаагийн “Хятад, Олон улсын Барааны тэмдэг, Брэндийн Фестивальд”  амжилттай оролцлоо.   Энэхүү арга хэмжээг Хятадын Барааны тэмдгийн нийгэмлэг болон Шаньси мужийн Барааны тэмдэг, Брэнд ба Стандарчлалын Холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд CNIPA-ийн төлөөлөгчид, төрийн байгууллагууд, Оюуны өмчийн хуулийн фирмүүд, олон улсын байгууллагууд, брэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг оролцуулсан нийт 1,200 гаруй төлөөлөгчид цугларсан том арга хэмжээ болсон юм. Тус арга хэмжээний энэ жилийн уриа нь “Өв уламжлал - Шинэчлэл - Хүртээмж” байлаа. Сэдвийн хүрээнд, барааны тэмдгийн болон брэндийн хөгжлийн бүх үе шатанд анхаарал хандуулж, соёлын өвийг брэнд болгох зэрэг сэдвийг онцлон хэлэлцсэн бөгөөд хиймэл оюун ухааны хэрэглээг оюуны өмчийн хамгаалалтад хэрхэн зохицуулах зэрэг олон сонирхолтой, чухал асуудлуудыг хамруулсан семинар, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдлаа.   Манай хамт олон анх удаа энэхүү арга хэмжээнд оролцож, олон улсын түншүүдтэй шинэ холбоо тогтоох болон хуучин түншүүдтэй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх чухал ач холбогдолтой байлаа.   Бид энэхүү арга хэмжээнээс олж авсан мэдлэг туршлагаа цаашдын ажилдаа хэрэгжүүлж, оюуны өмчийн салбарт олон улсын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг зорьж байна.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *