ЭЙ ТИ ЭС Партнерс нь INTA 2025 олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцсондоо баяртай байна. Уулзалт АНУ-ын Калифорния мужийн Сан Диего хотод амжилттай зохион байгуулагдаж, бидний оюуны өмчийн салбар дахь олон улсын харилцааг улам бэхжүүллээ.
Тус арга хэмжээний үеээр бид өмнөх хамтын ажиллагаатай байсан хуульч, брэндийн эзэмшигч нартай уулзаж, шинээр дэлхийн улс орнуудын хуулийн пүүстэй биечлэн холбоо тогтоож соргог шинэ мэдээлэл авч, харилцаагаа шинэ түвшинд гаргасан. Мөн түүнчлэн, тус байгууллагын Ази -Номхон далайн орнуудыг хариуцдаг Ерөнхий менежер ноён Волтэр Чиатай уулзаж санал солилцон цаашид Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн Холбоотой /АМИПА/ хэрхэн хамтран ажиллах чиглэлээр заавар зөвлөгөө авсан болно.
Энэ дашримд, АМИПА-ийн гишүүдээд мэдээлэл хүргэхээс гадна ижил төстөй байгууллагуудтай хамтын ажиллагааны боломжуудыг судалсан үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрлөө.