ATS Партнерс-ийн хувьд бид оюуны өмчийн эрх (ОӨЭ)-ийн асуудлаар зөвлөгөө өгч,
үйлчлүүлэгчдийнхээ оюуны өмчийг Монголын зах зээлд хамгаалахад дэмжлэг үзүүлдэг.
2024 онд бид дараах гол арга хэмжээнд амжилттай оролцлоо.
Цаашид бид үйл ажиллагаагаа улам бэхжүүлж, дотоод болон гадаадын хувь хүн, аж ахуйн
нэгжийн бүтээлч брэндийг олон улсын зах зээлд аж үйлдвэрийн өмчийн эрхээр хамгаалах,
тэдгээрийн брэндийг Монголын зах зээлд хамгаалах, хэрэглэгчдэд хуурамч бүтээгдэхүүн,
үйлчилгээнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байнгын заавар, зөвлөгөө өгч, идэвхтэй
ажиллаж байна. Эдгээр арга хэмжээнд идэвхтэй оролцсоноор бид мэдлэг, туршлагаа улам бататгаж,
Монголын оюуны өмчийн салбарт тэргүүлэгч байр сууриа бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Оролцсон гол арга хэмжээнүүд
- Барааны тэмдгийн олон улсын нийгэмлэг (INTA)-ийн жил бүрийн бүх гишүүдийн уулзалт (2024 оны 5-р сарын 17-21, АНУ, Жоржиа муж, Атланта хот) Энэхүү арга хэмжээний үеэр бид оюуны өмчийн салбарын хуучин болон шинэ хамтрагчидтай уулзаж, туршлага солилцон, ОӨ-ийн салбарын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар санал бодлоо хуваалцлаа. Мөн манай хамтрагч хатагтай Г.Ариунаа INTA-д анх удаа оролцож, маш үнэ цэнтэй туршлага хуримтлуулсан онцгой боломж боллоо.
- "Оюуны өмчийн эрхийг бэхжүүлэх ба эдийн засгийн тогтворгүй байдлын нөлөө" мэргэшлийн сургалт КОЙКА-гийн Монгол дахь байнгын төлөөлөгчийн газраас зохион байгуулсан энэхүү нэг долоо хоногийн тусгай сургалтад оролцсоноор бид Монголын ОӨЭ-ийн тогтолцоог хөгжүүлэх талаар санал бодлоо солилцож, өдөр тутмын ажилдаа ашиглах мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ.
- Шинийг санаачлагчид, зохион бүтээгчдийн чуулга уулзалт Бид энэхүү арга хэмжээнд оролцсоноор шинэ бүтээл, зохиолын бүтээлээ хамгаалах шийдлийг эрэлхийлж буй зохион бүтээгчид, бүтээгчидтэй үр дүнтэй харилцаа тогтоолоо. Мөн салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж, хамгийн сүүлийн үеийн зах зээлийн мэдээлэл, чиг хандлагын талаар мэдлэг олж авлаа.
- “Газарзүйн заалт (GI) ба Лиссабоны тогтолцоо” семинар Газарзүйн заалтын хэрэгжилтийн талаар стратегийн зөвлөгөө өгдөг тэргүүлэх оюуны өмчийн агентлагийн хувьд бид Монголын ОӨГазар болон Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (WIPO)-тай хамтран зохион байгуулсан энэхүү семинарт гол илтгэгчээр оролцлоо. Семинарын үеэр газарзүйн заалтыг хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүд, цаашид хөгжүүлэх боломжтой шинэ бүтээгдэхүүнүүдийн талаар хэлэлцэж, Монголын самрын бизнес эрхлэгч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоотой хамтын ажиллагааны эхлэлийг амжилттай тавьсан. Цаашид газарзүйн заалттай бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд амжилттай нэвтрүүлэх маркетингийн стратегийг хэрхэн сайжруулах талаар хамтран ажиллахаар боллоо.
