Бидний Тухай
ЭйТиЭс Партнерс нь
2007 оноос оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж буй туршлагатай; Иймд хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтээр сургалт, семинар зохион байгуулж, тэдгэрийн бүтээлч санаа, брэнд хөгжүүлэлт, загвар, лиценз, газарзүйн заалтын чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Тухайлбал, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэг, газарзүйн заалт болон эдгээрийн лицензийн гэрээ мөн үндэсний болон олон улсын бүртгэлийн мэдүүлгийг боловсруулан ажилладаг. Мөн, ОӨГазраас олгосон гэрчилгээ, патентыг эзэмшигчид буцаан явуулах, дотоодын харилцагчийг Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын олон улсын мэдүүлгийн товчоонд төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндсэн үүрэгтэй.
Бид өөрсдийн туршлага дээр үндэслэн оюуны өмч, брэндинг, экспортын бүтээгдэхүүний хөгжүүлэлт, түүний мониторинг, арга хэмжээ зохион байгуулах, оролцох, эвент маркетинг болон бизнесийн чиглэлээр мэргэшсэн чадварлаг, туршлагатай баг бөгөөд цогц үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна. Үнийн хувьд уян хатан, аж ахуйн нэгжүүдтэй тодорхой санал солилцсоны үндсэн дээр гэрээ байгуулан удаан хугацааны турш ажиллахыг эрхэмлэдэг.

Учир нь оюуны өмч нь өнөө цаг үед чухалд тооцогдох зүйлсийн нэг болсон бөгөөд бусад хөрөнгө оруулалтын нэгэн адил хамгаалалт шаардагдах болсон. Шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах арга зам улам бүр өрсөлдөөнт болж байгаагийн хувьд түүнийгээ хэрхэн брэнд болгох, маркетингийн оновчтой бодлого, борлуулах арга зам, хүчтэй брэнд болгох зэрэгцээ тухайн бүтээгдэхүүнээ хууль бусаар үйлдвэрлэх, ашиглах явдлаас сэргийлэх шаардлага нэмэгдсээр байна.
Тиймээс, танд болон танай байгууллагад оюуны өмчийн эрхийн асуудлаар зөвлөгөө авах, хамтарч ажиллах шаардлагатай бол бидэнд хандана уу.