logo-w-text
“АМЖИЛТЫН ХАМТРАГЧИД” – ОЧИРДАГИНАС ХХК
Эй Ти Эс Партнерс ХХК – Оюуны өмчийн найдвартай түнш:

Эй Ти Эс Партнерс ХХК нь бизнес эрхлэгчдийн оюуны өмчийн эрхийг хамгаалах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Бид хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүстэйгээ оюуны өмчийн эрхийг хамгаалах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, бүртгэл болон маргааныг шийдвэрлэх зэрэг олон чиглэлд мэргэжлийн туслалцаа үзүүлдэг. Энэ удаагийн "Амжилтын хамтрагчид" буландаа Очирдагинас ХХК-ийг онцолж байна.

Очирдагинас ХХК нь хиам, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр салбартаа тэргүүлэгчдийн нэг бөгөөд бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлэхээс гадна олон улсын зах зээлд амжилттай экспортлодог томоохон компани юм.

Манай компани, Очирдагинас ХХК-тай олон жилийн турш хамтран ажиллаж, тэдний бизнесийн чухал үнэ цэнэтэй оюуны өмчийг хамгаалах тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч, хамтран ажилладаг. Тус компани зах зээл дээр шинээр гаргаж буй бүтээгдэхүүн бүртээ оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг онцгой ач холбогдол өгч хийлгэдэг. Энэ нь зөвхөн тэдний бизнесийн тогтвортой байдлыг хангаад зогсохгүй, тус компанийн удирдлагууд болон хариуцсан ажилтнуудын оюуны өмчийн салбарын мэдлэгийг болон зах зээлийн мэдрэмжийг харуулдаг чухал алхам юм.

Очирдагинас ХХК-ын хамт олондоо цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *