11 дүгээр сарын 17-нд Филиппины Манила хотын Blackbird ресторанд 15 дахь удаагийн Asia IP шагнал гардуулах ёслол зохион байгуулагдсан бөгөөд Ази-Номхон далайн бүс нутгийн 21 улсаас оюуны өмчийн нийт 59 хуулийн пүүсүүд шалгарлаа.
Asia IP нь Азид үйл ажиллагаа явуулдаг оюуны өмч эзэмшигч компаниуд, оюуны өмчийн хуулийн пүүсүүдэд оюуны өмчийн холбоотой мэдээлэл, мэдлэг өгдөг гол эх сурвалж гэж хэлж болно. Тухайн салбарын шинэ чиг хандлага, хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг танилцуулах, дотоодын болон олон улсын туршлага, мэргэжилтнүүдийн санал бодлыг хуваалцах, оюуны өмчтөй холбоотой үйл явдал, анализ, шинжилгээ гм талаар мэдээлдэг байна. Тус байгууллагаас эрхлэн гаргадаг Asia IP сэтгүүл нь Азийд төдийгүй, олон улсын хэмжээнд тухайн цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл өгөхөөс гадна жил бүр тухайн салбарын шилдгүүдийг тодруулдаг байна. Оюуны өмчийн шилдэг хуулийн пүүсийг шалгаруулахаар 2024 оны сүүлийн хагаст 5000 гаруй дотоодын хуульчдыг хамруулан санал асуулга явуулжээ. Энэ жилийн жагсаалтыг доорхи линкээр үзэж болно. Тус арга хэмжээнд Ази, Европ, Америкийн хуульчдын санал асуулгаар шилдэг барааны тэмдэг, патент болон зохиогчийн эрхийн хуулийн мэргэжилтнүүдийг шалгаруулсан байна.
“Азид оюуны өмчийн чиглэлээр маш их ажил хийгдэж байна” гэж Asia IP сэтгүүлийн эрхлэгч Даррен Бартон хэлжээ. “Жил ирэх тусам Asia IP шалгаруулалт нь улам хэцүү болж байна”
Арга хэмжээний үеэр олон улсын 3 хуулийн фирм нь хэд хэдэн төрлөөр шагнал хүртжээ. Тухайлбал, бүс нутгийн Тиллеке & Гиббинс компани Камбож, Индонез, Лаос, Тайланд, Вьетнамд болон бүс нутгийн патентийн салбарт хийсэн ажлаараа хүлээн зөвшөөрөгдсөн байна. Baker McKenzie фирм нь нийт 5 шагнал дунд Ази-Номхон далайн бүс нутгийн тэргүүн шагнал хүртсэн байна. Bird & Bird хуулийн компани бүс нутгийн зохиогчийн эрхийн шилдэг пүүсээр шалгарсан байна. Харин Монгол улсын хувьд ЭйТиЭс Партнерс, Дэлгэр АйПи, Жи Эн & Ко., ЗБН, АйПиПиАй мөн S&O IP зэрэг оюуны өмчийн хуулийн пүүсүүд жагсаалтанд багтаж 2024 шилдэг хуулийн фирмээр АйПиПиАй /IPPI/ шалгарсан байна.
Дэлхийн хоёр том зах зээл болох Хятад, Энэтхэг улс нь Asia IP China, Asia IP India г.м. тусдаа дотоодын шилдэг хуулийн пүүс шалгаруулалтыг явуулж, улмаар тэргүүн байруудад эзэлсэн нь энэхүү арга хэмжээний санал асуулгаад оролцож шалгардаг зарчимтай юм байна.
2025 оны Asia IP шагнал гардуулах ёслол Куала Лумпур хотод болно.
Эх сурвалж: Asia IP
https://www.asiaiplaw.com/section/news-analysis/shortlist-revealed-for-2024-asia-ip-awardshttps://www.asiaiplaw.com/article/2024-asia-ip-awards-winners-crowned-in-manila