logo-w-text
“Оюуны өмчийн эрхийн мэргэжилтнүүдийн оюуны өмчийн эрх олгох, эдийн засгийн эргэлтэд оруулах чадавхыг бэхжүүлэх 2022-2024”
“Оюуны өмчийн эрхийн мэргэжилтнүүдийн оюуны өмчийн эрх олгох, эдийн засгийн эргэлтэд оруулах чадавхыг бэхжүүлэх 2022-2024” төслийн 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Нээлтийн арга хэмжээнд КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Пэг Мин Жү, Монголын Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын газрын дарга А. Мөнхтөр, Монголын Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын дарга Г. Гантулга, Солонгосын Патентын стратегийн хөгжлийн хүрээлэнгийн багийн ахлагч И Юү Ми нар оролцлоо.

Тус сургалт нь 6-р сарын 10-наас 6-р сарын 14-ний хооронд 5 өдрийн турш зохион байгуулагдсан. Энэхүү сургалтыг Монголын Оюуны өмчийн газар, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, БНСУ-ын Патентын стратегийн хөгжлийн хүрээлэнтэй хамтран Монголын оюуны өмчийн мэргэжилтнүүдийн оюуны өмчийн эрх олгох, эдийн засгийн эргэлтэд оруулах чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгсдэн Төлөөлөгчийн Холбоо нь Монгол Улсын оюуны өмчийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Сургалтын үеэр олж авсан мэдлэг, ур чадвар нь үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, Монгол Улсын оюуны өмчийг хамгаалах, аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэлтэй байна..    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *