logo-w-text
АЗИ НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ШИЛДЭГ ФИРМ ШАГНАЛЫН ЭЗЭД БОЛЛОО
Бид, 11-р сарын 2-нд Сингапур улсад зохион байгуулагдсан 14 дэх удаагийн "Asia IP Awards 2023" Ази, Номхон далайн бүсийн Оюуны Өмчийн шилдэг фирмийн ШАГНАЛЫН эзэд боллоо. “Asia IP Awards” шагнал гардуулах ёслолын ажиллагааг  ASIA IP сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг бөгөөд тухайн жилд аж үйлдвэрийн өмчийн болон зохиогчийн эрхийн чиглэлээр хамгийн өндөр стандартыг ханган ажилласан Ази, Номхон далайн бүсийн шилдэг фирмүүдийг шалгаруулдаг онцгой арга хэмжээ юм. Энэ оны шилдгүүдийг шалгаруулахдаа, Asia IP сэтгүүл 2023 оны эхний хагаст 5000 гаруй салбарын фирмүүд болон олон улсын зөвлөхүүд, хуульчдаас судалгаа авч шалгаруулалтаа явуулсан байна. COVID-19 тахлын улмаас, 2019 онд Тайпэй хотод тус шагнал гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдсанаас хойш 2023 онд Сингапур улсад ёслолын үйл ажиллагаанд нэр дэвшигчид биечлэн хүрэлцэн ирж оролцсон байна. 14 дэх удаагийн “Asia IP Awards 2023”  шагнал гардуулах арга хэмжээнээс Ази, Номхон далайн 24 орны нийт 53 Оюуны Өмчийн хуулийн фирмүүд цомын эзэд боллоо. 2024 оны 11-р сард Филиппин улсын Манила хотод “Asia IP Awards  2024” шагнал гардуулах ёслол болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *