logo-w-text
“Оюуны өмч, газарзүйн заалт нь бизнест хэрхэн туслах вэ”
Европ Монголын хамтарсан Худалдаа аж Үйлдвэрийн Танхим нь Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газартай хамтран 11 дүгээр сарын 24-ний өдөр “Оюуны өмч, Газарзүйн заалт бизнест хэрхэн туслах вэ” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг MahoneyLiotta ХХН ивээн тэтгэсэн бөгөөд MahoneyLiotta ХХН-ийн түнш ноён Даниел Махони модератороор ажилласан. Тус арга хэмжээнд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксел Никейз уригдан, нээлтийн үг хэлэв. Арга хэмжээнд дараах илтгэлүүд тавигдлаа. Үүнд;
  • Европын Комисс (Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн ерөнхий газар) Олон улсын харилцааны ажилтан/Газарзүйн заалтын зохицуулагч, хатагтай Натали Натоны "Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний газарзүйн заалтыг Европын Холбоонд хамгаалах нь"
  • НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь төслийн үндэсний менежер, хатагтай А.Амгалан "STREAM төслийн хүрээн дэхь ГЗЗ-ын үйл ажиллагаа"
  • Увс аймгийн чацаргана үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, хатагтай З.Цэцэгсувд "Увсын Чацаргана-ГЗЗ-ын хамгаалалт"
  • Эй Ти Эс Партнерс ХХК-ын Патент, барааны тэмдгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, AMIPA-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, хатагтай Г.Ариунаа "Оюуны өмч гэж юу вэ".

2023 оны 11 дүгээр сар 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *