logo-w-text
ОЮУНЫ ӨМЧИЙН СУРГАЛТ
ЭйТиЭс Партнерс нь GS1 Монгол Нийгэмлэгтэй удаан хугацааны турш хамтран ажилласаар ирсэн бөгөөд тус Нийгэмлэг нь зурасан кодны стандартыг Монголд нэвтрүүлж тухайн бизнест хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар цогц үйлчилгээг үзүүлдэг. Аливаа байгууллага, аж ахуйн нэгж анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг жижиг компани ч бай, дунд ч бай, эсвэл үндэстэн дамнасан томоохон компани ч бай, тухайн нийгэмжлэгийн үйлчилгээнүүд тухайн бизнесийг хөнгөвчилж, амжилтанд хүрэхэд тань тусалдаг байна. Тодруулбал, 2023 оны 3 сарын 23-нд GS1 Монголын шинэ гишүүдэд зориулсан гэрчилгээ олгох ээлжит сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтанд гадаад худалдаа, түргэн хоол, талх нарийн боов үйлдвэрлэл, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үнэт эдлэл, гоёл чимэглэлийн худалдаа, газар тариалан, хүнсний ногооны худалдаа, уул уурхайн эрдсийн шинжилгээ, эрүүл мэнд, гоо сайхан, хувцасны оёдлын үйлдвэр, хэвлэмэл бүтээгдэхүүн, ариун цэврийн цаас үйлдвэрлэл зэрэг салбар салбарын бизнесийн төлөөллүүд хамрагдлаа. Сургалтаар олон улсын GS1 систем, зураасан кодны тухай ойлголт, хэрэглээ ач холбогдол болон олон улсын туршлага, Оюуны өмчийн эрхийн хамгаалалт сэдвээр мэдээлэл өгч тавигдсан сонирхолтой асуултын хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Монголын бараа бүтээгдэхүүнүүдийг олон улсын бараа бүртгэлийн нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг эхлүүлсэнтэй холбоотойгоор компаниудын зүгээс  чанарын шаардлагатай бүтээгдэхүүний мэдээллийг өгөх нь  нэн чухлыг онцгойлон  танилцууллаа.   2023.03.23

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *