Газар зүйн заалттай бүтээгдэхүүн нь тодорхой орон нутгийн үйлдвэрлэгчдийн мэдлэг, ноу-хауд тулгуурлан, тухайн газар нутгийн байгалийн болон хүний хүчин зүйлсийн нөлөөгөөр бий болсон өвөрмөц шинж чанар бүхий бүтээгдэхүүний нэрийн оюуны өмчийн эрхийн хамгаалалт юм. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд газар зүйн заалттай бүтээгдэхүүний /GI/ хөгжүүлэлт, түүнийг оюуны өмчийн хувьд баталгаажуулан хамгаалах үйл ажиллагаа дэлхий дахинд ихээхэн сайжирсан. Азийн улс орнуудын хувьд GI-ийн үндэсний бүртгэлийн систем нэвтрүүлснээр өдгөө 3700 гаруй GI тус бүс нутагт бүртгэгдээд байна. Энэ нь экспорт болон дотоодын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр үзүүлж байна. 2010 оны 6 дугаарын сарын 10-ны өдөр батлагдсан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж УИХ-аар батлагдсан. Хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол улсад бүртгэгдсэн газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах, сайжруулах шаардлагатай байгаа билээ. Иймд Монгол Улсын Оюуны өмчийн газар, Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төсөлтэй хамтран Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, газар зүйн заалт бүхий бараа бүтээгдэхүүний тодорхойлолтыг хэрхэн боловсруулах, хэрхэн бүртгүүлэх талаар сургалтыг 2023 оны 5 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо Блю Скай Зочид буудлын Кристал хурлын зааланд зохион байгуулагдсан. Бид энэхүү семинарт ач холбогдол өгч, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунаа нь Газар зүйн заалт бүхий бүтэгдэхүүний техникийн тодорхойлолтыг боловсруулах нь сэдвээр илтгэл тавьж амжилттай оролцсон. Улаанбаатар хот, 2023 оны 5 дугаар сарын 17-18 өдрүүдэд