Зохиогчийн эрх
Зохиогчийн эрх гэж юу вэ? Ямар төрлийн бүтээл үүнд хамаарагдах вэ?
Зохиогчийн эрх гэдэг нь зохиолчид, уран бүтээлчид мөн бусад уран бүтээлчдийн утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах хууль зүйн хэм хэмжээний цогц юм. Зохиогчийн эрхээр хамгаалуулах бүтээлд бүх л оюуны өмчийн эх бүтээл багтдаг. Бүтээлийг шинж чанараас нь үл хамааран хамгаалдаг бөгөөд үүнд техникийн гарын авлага эсвэл инженерийн зураглал ч багтана. Зохиогчийн эрхийн хуульд хамаарах бүтээлийн дэлгэрэнгүй жагсаалт байхгүй ч бүх улсын хуульд дараахи үндсэн бүтээлүүд орно:
• Уран зохиол,
• Хөгжмийн бүтээл,
• Урлагийн бүтээл,
• Газрын зураг ба техникийн зураг,
• Фото зураг,
• Хөдөлгөөнт зураг,
• Компьютер программ,
• Мультимедиа.
Түүнчлэн программ хангамж, вэб хуудас, мэдээллийн хэрэгсэл, зар сурталчилгаа, радио станц, хэвлэл мэдээлэл болон телевизийн сувгийн бүтээлүүд зохиогчийн эрхээр хамгаалагдсан байна. Иймээс тэд өдөр бүр бүтээж мөн түгээн дэлгэрүүлж байдаг. Үүнтэй шууд бус холбоотой бизнесийн байгууллагууд ч зохиогчийн эрхийн тухай анхаарах хэрэгтэй. Учир нь танай компаний вебсайт, зар сурталчилгаа, гарын авлага, ном товхимол, танилцуулга зэрэг материалууд зохиогчийн эрхээр хамгаалагдсан байна. Мөн бусдын бүтээсэн компютер программыг ашиглахдаа ч анхаарах хэрэгтэй
Зохиогчийн эрхийн тухай хууль таны санааг хамгаалах бус харин түүний илэрхийллийг хамгаалдаг. Үүнд үгийн сонголт, байршил, хөгжмийн нот, өнгө, компьютерийн код гэх мэт орно. Иймээс ижил утга санаа агуулсан хайр дурлалын хоёр өгүүллэг тус бүрийн өвөрмөц арга барил, түүнийг илэрхийлэхийн тулд ашигласан тодорхой үг хэллэгүүд нь тухайн бүтээлүүдийг ялгаж өгдгөөрөө зохиогчийн эрхийн дагуу тусдаа хамлаалагдана.