Лицензийн гэрээ
Хэрвээ танай ЖДY:
Бусдын эзэмшдэг бараа, үйлчилгээг болон тэдгээрийн брэндийг зах зээлд ашиглах сонирхолтой байгаа бол Өөрийн эзэмшдэг барааны тэмдгээ ашиглан бараа, үйлчилгээгээ шинэ зах зээлд гаргаж бизнесээ өргөжүүлэх гэж буй бол Барааны тэмдгийн лицензийн гэрээ буюу франчайзингийн гэрээг хэрэглэх хэрэгтэй.
Бараа, үйлчилгээний тэмдгийн үндсэн үүрэг бол нэг үйлдвэрийн бараа, үйлчилгээг нөгөөхөөс ялгаж, тэгснээрээ чанар болон нэр хүндийг таних эх сурвалж болдог. Барааны тэмдэг эзэмшигч нь өөр үйлдвэрт барааны тэмдгээ ашиглуулахаар лицензлэсэн тохиолдолд энэхүү үндсэн үүрэг заримдаа алдагддаг. Тиймээс барааны тэмдгийн эзэмшигч нь холбогдох хууль, гэрээний дагуу хэрэглэгчдийг хуурахгүйн тулд барааны тэмдгийн чанарын стандартыг хадгалах талаар лиценз авагчтай нягт холбоотой ажиллах ёстой.
Франчайзингийн гэрээгээр бараа, үйлчилгээний тэмдгийг ашиглан нэр хүнд олж авсан эзэмшигч эсвэл бусад этгээд /франчайз олгогч/ хэрэглэгчдэд бараа, үйлчилгээг шууд хүргэх санхүүгийн эх үүсвэртэй өөр үйлдвэртэй /франчайз авагч/ нийлэн ажиллаж болно. Франчайз олгогч нь франчайз авагчийг худалдааны нууц гэх мэтийн тодорхой стандартчилагдсан хэлбэрүүдийг шаардах бараа, үйлчилгээний тэмдгийн чанар, стандартыг хадгалж байх техникийн болон менежментийн ур чадвараар хангах ёстой.
Зохиогчийн эрхийн лицензийн гэрээ
Зохиогчийн утга зохиол, урлагийн бүтээлийг үйлдвэрлэж, дистрибьютор хийж, зах зээлд гаргахыг сонирхож байгаа бол Өөрийн үйлдвэрийн утга зохиол, урлагийн бүтээлийн зах зээлээ өргөжүүлэх эсвэл шинэ зах зээлд гаргахыг сонирхож буй бол Ихэнхи эзэмшигчид өөрсдөө эрхийн зохицуулалт хийхийг хэцүү гэдэг бөгөөд тэднийг төлөөлөх, эрхийг зохицуулах хамтын удирдлагын байгууллагыг үүсгэдэг. Хэрэв Та эдгээр эрхийг олж авах сонирхолтой байгаа бол зохих хамтын удирдлагын байгууллагад хандаж тэдний гишүүдийн янз бүрийн эрхийг лицензлэх зөвшөөрөл авч болно.