logo-w-text

Барааны тэмдэг

Барааны тэмдэг

Барааны тэмдэг нь иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг хэлэх бөгөөд эрхийн хамгаалалт хийлгэснээр 10 жилийн турш хүчин төгөлдөр байна. Энэхүү хугацаанд та барааны тэмдгээ олон нийтэд таниулах, тодорхой зар сурталчилгаа хийж зах зээл дээр идэвхитэй байснаар брэнд бий болгоно гэсэн үг.



Олон нийтэд түгээмэл тэмдэг нь олон нийтэд түгээмэл тэмдгийн журмын дагуу бүртгэж ОӨГ-аас нотолсон гэрчилгээ авах юм. 
 


Тухайн барааны тэмдэгийн хүчинтэй хугацааг 10 жил тутам сунгах хүсэлт гаргаснаар гүйцэтгэнэ. 



Тухайн хүчинтэй барааны тэмдгийн эрх шилжүүлэх, эзэмшигчийн нэр хаяг өөрчлөгдсөн тохиолдолд цаг алдалгүй өөрчлөлтийг мэдэгдэж гүйцэтгэх ёстой. 
 
 


Хэд хэдэн оронд барааны тэмдгийн хамгаалалт хийлгэхээр мэдүүлэх хамгийн практик арга зам юу вэ?

 Олон улс оронд барааны тэмдгийн хамгаалалт хийлгэхийг хүсэж байгаа боловч улс орон бүрт тусдаа мэдүүлэг гаргах нь нэлээд төвөгтэй, өртөг өндөртэй гэж та бодож байж болох юм. Тэгвэл та Мадридын Хэлэлцээр болон Хэлэлцээрт хамаарах Протокол гэсэн хоёр гэрээгээр зохицуулагддаг Мадрид Системийн дагуу олон улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж болно. Зарим улс энэхүү хоёр гэрээнд хоёуланд нь нэгдэн орсон байхад, зарим нь энэ хоёр гэрээний аль нэгэнд нь нэгдэн орсон байдаг. Энэхүү системийг ДОӨБ-ын Олон улсын Товчоо удирддаг бөгөөд товчоо нь олон улсын бүртгэлийг эзэмшиж, Олон улсын тэмдгийн ДОӨБ-ын сэтгүүлд хэвлэн нийтэлдэг. 
 


Мадрид Системийн дагуу барааны тэмдгийн олон улсын мэдүүлэг гаргах нь


Мадрид Системийн дагуу олон улсын мэдүүлгийг Мадридийн хэлэлцээр ба Протоколд нэгдэн орсон улс орнуудын аль нэг улсын иргэн, тухайн газар амьдарч буй хувь хүн юмуу эсвэл аж үйлдвэр, худалдааны байгууллага, аж ахуйн нэгж гаргаж болно. 
 
Мадридын системээр хийгдсэн олон улсын бүртгэл нь мэдүүлэг гаргагчийн нэр заасан орнуудыг хамарсан ганц өргөдлөөр мэдүүлнэ. 


Мадрид Системийг ашигласны гол давуу тал бол барааны тэмдгийн эзэмшигч нь цорын ганц мэдүүлгээр, нэг хэл дээр (тухайн байгууллага нь мэдүүлэг гаргагчийн сонголтыг эдгээр хэлээр хязгаарлах хэдий ч Англи юмуу Франц хэлний аль нэгээр), төлбөрийн нэг багц нэгжээр Мадрид Системийн нэлээд олон тооны улс орнуудад/гишүүн орнуудад барааны тэмдгээ хамгаалуулж болох явдал юм. Тиймээс олон улсын бүртгэлийн өөрчлөлт болон бүртгэлийн хугацаа сунгалтыг гэрээнд нэр заагдсан бүх улс орнуудад үйлчлэх нэг үе шатаар хийж болох юм. 
 


Тэмдгийн хамгаалалтыг гэрээ хэлэлцээр (Гэрээ буюу Протокол)-т нэгдэн орсон аль ч улс орнуудад хийлгэж болдог. Хамгаалалт хийлгэсэн улс орнуудыг олон улсын мэдүүлэг дээр дурьдсан байх ёстой бөгөөд дараа дараагийн улсуудыг ч дурьддаг.