Энэ аяллын нэг бахархам мөч бол Монгол Улсын оюуны өмчийн чиглэлээр ажилладаг хуулийн фирмүүдээс анх удаа “ASIA IP Awards 2023” Ази, Номхон далайн бүсийн Оюуны Өмчийн шилдэг фирмийн шагнал хүртсэн явдал юм. Энэ бол манай баг болон Монголын оюуны өмчийн салбарын хувьд шинэ түвшний амжилт байлаа.
Энэ он бидний хувьд онцгой. Тиймээс бид ирэх өдрүүдэд дэлхийн улс орнуудын амжилттай кэйсүүд, сонирхолтой туршлагууд, оюуны өмчийн салбарын товч нийтлэлүүд, мөн IP-тэй холбоотой түүхэн баримтуудыг цувралаар хүргэж эхлэх гэж байна. Хиймэл оюун ухаан, инноваци эрчимтэй хөгжиж буй энэ эринд оюуны өмчийн үнэ цэнийг олон нийттэйгээ хамт судлан, ойлголтоо гүнзгийлүүлэхэд бид хэзээд бэлэн.
Биднийг үргэлж дэмжиж ирсэн та бүхэнд баярлалаа! Хэрэв танд санал, асуулт, санаа байвал ip@atspartners.mn руу бичээрэй.
ATS Partners Team
