logo-w-text
ГАДААДАД АЖ ҮЙЛДВЭРИЙН ӨМЧИЙН ЭРХЭЭ ХАМГААЛАХ НЬ

Аж үйлдвэрийн өмчийн эрхээ би гадаадад хэрхэн хамгаалах вэ?

Бусад улс орнуудад аж үйлдвэрийн өмчийн хамгаалалт хүсэх 3 янзын арга байдаг.

Үндэсний хэмжээнд

Хамгаалалт хүсэх нэг сонголт нь тухайн улс орны оюуны өмчийн байгууллагад шууд буюу оюуны өмчийн итгэмжлэхээр дамжуулан мэдүүлэг гаргах явдал юм. Мэдүүлэг бүрийг тухайн улсын үндэсний хэл дээр гаргана. Та үндэсний мэдүүлгийн хураамж төлөх шаардлагатай болох ба ялангуяа шинэ бүтээлийн хувьд таны мэдүүлэг тань тухайн улсын мэдүүлгийн шаардлагад нийцэж байгаад итгэлтэй байхын тулд тухайн улсад орших оюуны өмчийн агентлаг юмуу итгэмжлэгдсэн төлөөлөгчдэд хандах шаардлагатай болно. Зарим улс орон оюуны өмчийн агентлаг хөлслөхийг танаас шаарддаг. Хэрвээ та дөнгөж л шинэ бүтээлийнхээ худалдааны чадавхийг тогтоож байгаа бол, эсвэл боломжийн экспортын зах зээл олохыг хүсч байгаа буюу лицензийн түншүүдээ хайж байгаа бол үндэсний бүртгэлийн үе шат нь өртөг өндөртэй байх ба ялангуяа олон тооны улс оронд хамгаалалт хийлгэх тохиолдолд бүрд зардал ихтэй байх болно. Ийм тохиолдолд, шинэ бүтээл, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын хамгаалалт хийлгэхийн тулд Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын удирддаг олон улсын мэдүүлэг ба бүртгэлийн систем нь илүү хялбар, ерөнхийдөө бага зардал бүхий сонголтуудыг санал болгодог.

Бүсийн хэмжээнд

Нэг мэдүүлгээр бүс нутгийн хэмжээнд аж үйлдвэрийн өмчийн хамгаалалтыг олж авах зорилготой бүс нутгийн хэлэлцээрийг зарим улс орон байгуулсан байдаг. Оюуны өмчийн бүс нутгийн байгууллагад дараахи байгууллагууд багтдаг.

-Африкийн Оюуны өмчийн байгууллага (Франц, Португалиар ярьдаг Африкийн орнуудад шинэ бүтээл, ашигтай загвар, газар зүйн заалт, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын хамгаалалт хийхэд)

-Африкийн Аж үйлдвэрийн оюуны өмчийн бүсийн байгууллага (Англиар ярьдаг Африкийн орнуудад шинэ бүтээл, ашигтай загвар, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын хамгаалалт хийхэд)

-Бенелюксийн барааны тэмдгийн Газар & Бенелюксийн бүтээгдэхүүний загварын газар (Бельги, Нидерланд, Люксембургт барааны тэмдэг ба бүтээгдэхүүний загварын хамгаалалт хийхэд)

-Евроазийн патентын оффис (Хамтын нөхөрлөлийн орнуудад патентын хамгаалалт хийхэд)

-Европын патентын газар (Европын Патентын конвенцид нэгдэн орсон (одоогоор 27 улс) бүх улс орнуудад патентын хамгаалалт хийхэд).

-Персийн булангийн Арабын нэгдсэн улсын Хамтын ажиллагааны зөвлөлийн патентын газар (Бахрайн, Кувэйт, Оман, Катар, Саудын Араб, Нэгдсэн Араб Эмиратад патентын хамгаалалт хийхэд)

Олон улсын хэмжээнд

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын удирддаг олон улсын мэдүүлэг ба бүртгэлийн систем нь нэлээд олон улс оронд нэг зэрэг оюуны өмчийн хамгаалалт хийлгэх үйл ажиллагааг ихээхэн хялбарчилж өгдөг. Олон төрлийн хэл дээр үндэсний мэдүүлэг гаргахын оронд олон улсын мэдүүлэг ба бүртгэлийн систем танд нэг мэдүүлгээр, нэг хэл дээр, мэдүүлгийн нэг төлбөр төлөх боломжийг олгодог юм. Олон улсын эдгээр мэдүүлгийн систем нь бүхий л үйл ажиллагааг хөнгөвчлөөд зогсохгүй, цаашлаад барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын хувьд (шинэ бүтээлийн хувьд Патентын хамтын ажиллагааны гэрээ нь танай Жижиг дунд үйлдвэрийг үндэсний мэдүүлгийн төлбөр төлөхөөс өмнө шинэ бүтээлийнхээ худалдааны үнэ цэнийг мэдрэх цаг олгох ашигтай) олон улсын хамгаалалт хийлгэх зардлыг нэлээд хэмжээгээр бууруулдаг. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллгын удирддаг олон улсын хамгаалалтын системд аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн хамгаалалтын гурван механизм багтдаг.

 

Патентын Хамтын Ажиллагааны Гэрээ

 

Патентын мэдүүлгийн олон улсын бүртгэлийн систем (ПСТ) нь патентын өргөдлийг олон оронд дахин дахин мэдүүлэхийг хөнгөвчилсөн дэлхий дахинд хэрэглэгддэг Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу зохицуулагддаг.

Олон улс орнуудад патентын хамгаалалт хүсэн мэдүүлэг гаргах хамгийн хялбар ямар арга байдаг вэ? ПСТ гэж юу вэ?

Олон улс оронд шинэ бүтээлээ хамгаалуулахыг хүсэж байна уу? Хэрвээ тийм бол, Патентын Хамтын Ажиллагааны гэрээ (ПСТ)-ний дагуу олон улсын мэдүүлгийг бүртгүүлэх нь танд ямар давуу талтайг ойлгох хэрэгтэй болно. ПСТ-гийн дагуу олон улсын нэг мэдүүлэг гаргаснаар ПСТ гэрээнд нэгдэн орсон бүх улс орнуудад (2004 оны 1 сарын байдлаар 123 улс) шинэ бүтээлийн хамгаалалтыг нэг зэрэг хийлгэж болно.

ПСТ гэрээний хамгийн чухал давуу тал нь нэмэлт 18 сар (зарим тохиолдолд 8 сар)-ыг олгодогт оршино. Жишээлбэл, нийт 30 сарын хугацаанд (зарим тохиолдолд 20 сар) та аль улс оронд хамгаалалт хийлгэхээ тунгааж амждаг. Энэ нэмэлт хугацаанд, мэдүүлэг гаргагч нь янз бүрийн улс орны зах зээл дээр өөрийн бүтээгдэхүүнээ гаргах боломжийг олж илрүүлэх ба аль улс оронд хамгаалалт хийлгэх нь зохимжтой буюу чухал гэдгийг шийддэг. Ингэснээр холбогдох тухайн орнуудын үндэсний хэл рүү орчуулах орчуулгын зардал, үндэсний мэдүүлгийн төлбөр зэргийг төлөх хугацааг мэдүүлэг гаргагчид 30 хүртэл сараар хойшлуулж өгдөг юм. Эцэст нь орчуулгын зардлыг төлөх ёстой болдог хэдий ч мэдүүлэг гаргагч нь холбогдох улс орнуудад мэдүүлэг гаргахыг сонирхож байх үед болон ПСТ-гийн дагуу мэдүүлээгүй тохиолдолд 18 сарын (зарим тохиолдолд 8 сар) дотор төлөх шаардлагатай болдог.

Мэдүүлэг гаргагч олон улс оронд өөрийн шинэ бүтээлийн хамгаалалт хийлгэх сонголтыг аль болох урт хугацаанд нээлттэй байлгах зорилгоор ПСТ гэрээг өргөнөөр ашигладаг. Мэдүүлэг гаргагч эх орондоо юмуу бүс нутгийн эрх мэдэл бүхий байгууллагад, эсвэл Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Олон Улсын Товчоонд мэдүүлэг гаргаж болдог. Танай улсын үндэсний байгууллага тань ПСТ мэдүүлгийг хэрхэн гаргах талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангах болно.

Хэрвээ мэдүүлэг гаргагч ПСТ гэрээгээр олгосон олон улсын мэдүүлгийн журмыг ашиглахгүй гэвэл гадаадад гаргах мэдүүлгээ давамгайлах огноо дуусахаас 3-6 сарын өмнө эхлэх ёстой. Мэдүүлгийн орчуулгыг бэлтгэсэн байх хэрэгтэй бөгөөд тухайн улс бүрийн мэдүүлгийн хуудсыг бөглөнө.

ПСТ гэрээг ашигласнаар,

-Мэдүүлэг гаргагч нь давамгайлах хугацааны дотор (ж.нь. үндэсний мэдүүлэг гаргаснаас 12 сарын дотор) зөвхөн нэг мэдүүлэг гаргадаг.

-Мэдүүлэг нь ПСТ гэрээнд нэгдэн орсон бүх улс орнуудад хүчин төгөлдөр байна.

-Мэдүүлэг нь мэдүүлэг гаргагчийн үндэсний мэдүүлэгтэй хэл болоод хэлбэрийн хувьд төсөөтэй байж болно.

-Мэдүүлэг гаргагч нь шинэ бүтээлийнхээ худалдааны боломжийг судлахад хугацаа хождог.

Барааны тэмдгийн олон улсын бүртгэл

Барааны тэмдгийн олон улсын бүртгэл нь Мадрид Системийн дагуу зохицуулагддаг.

Хэд хэдэн оронд барааны тэмдгийн хамгаалалт хийлгэхээр мэдүүлэх хамгийн практик арга зам юу вэ? 

Олон улс оронд барааны тэмдгийн хамгаалалт хийлгэхийг хүсэж байгаа боловч улс орон бүрт тусдаа мэдүүлэг гаргах нь нэлээд төвөгтэй, өртөг өндөртэй гэж та бодож байж болох юм. Тэгвэл та Мадридын Хэлэлцээр болон Хэлэлцээрт хамаарах Протокол гэсэн хоёр гэрээгээр зохицуулагддаг Мадрид Системийн дагуу олон улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж болно. Зарим улс энэхүү хоёр гэрээнд хоёуланд нь нэгдэн орсон байхад, зарим нь энэ хоёр гэрээний аль нэгэнд нь нэгдэн орсон байдаг. Энэхүү системийг Дэлхийн Оюуны Өмчийн Байгуллагын Олон улсын Товчоо удирддаг бөгөөд товчоо нь олон улсын бүртгэлийг эзэмшиж, Олон улсын тэмдгийн Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын сэтгүүлд хэвлэн нийтэлдэг.

Мадрид Системийн дагуу барааны тэмдгийн олон улсын мэдүүлэг гаргах нь

 Мадрид Системийн дагуу олон улсын мэдүүлгийг Мадридийн хэлэлцээр ба Протоколд нэгдэн орсон улс орнуудын аль нэг улсын иргэн, тухайн газар амьдарч буй хувь хүн юмуу эсвэл аж үйлдвэр, худалдааны байгууллага, аж ахуйн нэгж оюуны өмчийн итгэмжлэхээр дамжуулан гаргаж болно.

Мадридын системээр хийгдсэн олон улсын бүртгэл нь мэдүүлэг гаргагчийн нэр заасан орнуудыг хамарсан ганц өргөдлөөр мэдүүлнэ.

Мадрид Системийг ашигласны гол давуу тал бол барааны тэмдгийн эзэмшигч нь цорын ганц мэдүүлгээр, нэг хэл дээр (тухайн байгууллага нь мэдүүлэг гаргагчийн сонголтыг эдгээр хэлээр хязгаарлах хэдий ч Англи юмуу Франц хэлний аль нэгээр), төлбөрийн нэг багц нэгжээр Мадрид Системийн нэлээд олон тооны улс орнуудад/гишүүн орнуудад барааны тэмдгээ хамгаалуулж болох явдал юм. Тиймээс олон улсын бүртгэлийн өөрчлөлт болон бүртгэлийн хугацаа сунгалтыг гэрээнд нэр заагдсан бүх улс орнуудад үйлчлэх нэг үе шатаар хийж болох юм.

Тэмдгийн хамгаалалтыг гэрээ хэлэлцээр (Гэрээ буюу Протокол)-т нэгдэн орсон аль ч улс орнуудад хийлгэж болдог. Хамгаалалт хийлгэсэн улс орнуудыг олон улсын мэдүүлэг дээр дурьдсан байх ёстой бөгөөд дараа дараагийн улсуудыг ч дурьддаг.

Бүтээгдэхүүний загварын олон улсын мэдүүлэг

 

Бүтээгдэхүүний загварын олон улсын мэдүүлэг нь Гаагийн Хэлэлцээрийн дагуу зохицуулагддаг.

Бүтээгдэхүүний загварыг олон улс оронд хэрхэн хамгаалах вэ?

Ерөнхий журам зааврын дагуу, бүтээгдэхүүний загварын хамгаалалт хийлгэхээр хандсан буюу хамгаалалтын эрх олгогдсон улс орны нутаг дэвсгэр дээр хамгаалалт хийхийг хязгаарладаг. Хэрвээ олон улс оронд хамгаалалт хийлгэхийг хүсэхийн бол улс орон болгонд тогтоосон төлбөр хураамжийг төлсөн байх шаардлагатай бөгөөд улс орон бүрийн төрөл бүрийн журамд нийцүүлэх ёстой.

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын удирддаг олон талт гэрээ болох Бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын тухай Гаагийн Хэлэлцээр нь эдгээр зорилтуудыг асар их хэмжээгээр хөнгөвчлөх сонголтуудыг санал болгодог. Энэхүү хэлэлцээр нь улс орон, үндэстэн, компани, хэлэлцээрт нэгдэн орсон мужуудад дараахи аргаар нэлээд олон улс оронд бүтээгдэхүүний загварын хамгаалалтыг олж авах боломжийг олгодог.

- “Олон улсын” дан ганц хураамжаар;

-Нэг хэлээр (Англи юмуу Франц);

-Төлбөрийн нэг багц хэлбэрээр;

-Төлбөрийн нэг нэгжээр;

-Нэг байгууллагад мэдүүлэг гаргах байдлаар (Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Олон улсын Товчоогоор дамжуулах юмуу эсвэл хэлэлцээрт нэгдэн орсон улс орнуудын үндэсний байгууллагаар дамжуулана).

Хамгаалалтыг эсэргүүцээгүй улс орон бүрт олон улсын хураамж нь үйлчилдэг болохоор тодорхой нөхцөл байдлын улмаас аль нэг үндэсний байгууллага нь хамгаалалтыг эсэргүүцээгүй тохиолдолд бүтээгдэхүүний загварыг тухайн улс орны хуулиар хамгаалалтад авсанд тооцдог. Олон улсын хураамж нь хамгаалалт болон хэрэгжүүлэлтийн хүрээний хувьд үндэсний эрхтэй эн тэнцүүд тооцогддог. Иймээс олон улсын хураамж нь хамгаалалтын хүчинтэй байдлыг хадгалах нөхцлийг хөнгөвчилдөг. Үүнд: хугацааг сунгахын тулд нэг хураамж төлөх, эзэмшигчийг солих юмуу хаяг солих гэх мэтийн янз бүрийн өөрчлөлт зэргийг нэг процессоор хийдэг.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *