ЭйТиЭс Партнерс
Танилцуулга
ЭйТиЭс Партнерс ХХК нь 2015 онд байгуулагдсан бөгөөд бид оюуны өмчийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх үндсэн үйл ажиллагаанаас гадна Монголын брэндинг гадаадын зах зээлд хамгаалах, гадаад дотоодын байгууллагад оюуны өмчийн менежментын зөвлөгөө өгөх, олон улсын арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр ажилладаг.
Туршлага

Хууль, дүрэм
Оюуны өмчийн түүх
1944 онд Монгол улсад анх бүтээлийг хамгаалах тогтоол гарсан. Хамгийн анхны /зохиогчийн эрхийн гэрчилгээ/ 1963 оны 1 дүгээр сарын 13-нд олгож байсан байна.
Оюуны өмч нь Монголын Үндсэн хуулиар 1992 онд хүлээн зөвшөөрч тогтоосон нь:
Долдугаар зүйл.
1. Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.
2. Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн.